ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗРЫН ТҮҮХ

Улаанбаатар хотын захын хороололд байрлалтай дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй сургууль, цэцэрлэг эмнэлэг, орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг дулааны эрчим хүчээр зайлшгүй хангах шаардлагын үндсэн дээр Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны /хуучнаар/ мэдэлд байсан 19 халаалтын зуухыг БНМАУ-ын СнЗ-ийн 1990 оны 04 дүгээр сарын 142 дугаар тогтоолоор Түлш эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлсэнээр тус яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар тушаалаар Улаанбаатар дулааны шугам сүлжээний газрын харьяалалд “Халаалтын зуухны ашиглалтын төв” нэртэйгээр зох ион байгуулж, зуухнуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагааг нь 1990 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхэлсэн байна.
Анх зохион байгуулагдсан үедээ 19 зуухны усан хангамжийг зөөврөөр хангаж байсан ба 20 гаруй усны тээврийн авто машинтай өөрийн авто бааз, засвар үйлчилгээний цехтэй ажиллаж байжээ.
Халаалтын зуухны ашиглалтын төвийг Түлш эрчим хүчний яамны сайдын 1993 оны 16 дугаар тушаалаар Эрчим хүчний удирдах газрын мэдэлд шилжүүлжээ.
1993 оноос зуухны тоо 25 болж нийт 370 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар дулааны эрчим хүч үйлдвэрлэж, үйл ажиллагаа нь өргөжсөн.
Монгол улсын их хурлаар 1996 онд батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн дагуу 1997 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяанд шилжсэн. Нийслэлийн нийгэм-эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд халаалтын зуухны ашиглалтын төвийн чиг үүрэг нэмэгдэж байгааг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 38 дугаар захирамжаар “Халаалтын зуухны ашиглалтын газар” нэртэйгээр зохион байгуулж, эрх үүргийг нь нэмэгдүүлсэн.
Халаалтын зуухнуудын ашигалалтыг зах зээлийн харилцаанд шилжүүлж хувийн хэвшлийн компануудад хариуцуулах бодлогын хүрээнд 2003-2005 оны хооронд манай харьяаны 9, 10, 16, 22, 65,87 дугаар зуухнуудыг “Хоёулаа Хүү” ХХК-д, 11,15, 19, 20, 23, 30 дугаар зуухнуудыг “Түшигт Хангай” ХХК-д, 42, 105, 67, 7, 134, 107, 72, 17, 57, 35, 49 дүгээр халаалтын зуухнуудыг “Ану Сервис” ХХК-д менежментийн гэрээгээр шилжүүлж, технологийн шинэчлэлт бүрэн хийлгэсэн.
Улаанбаатар хотын хүн амын тоо өсөн нэмэгдэхийн зэрэгцээ захын хороололд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байр олноор баригдаж халаалтын зуухнуудын тоо жил бүр нэмэгдэж байгаа, хувийн хэвшлийн компаниудын хариуцан ажиллуулж байгаа халаалтын зуухнуудын үйл ажиллагаагнд хяналт тавих, шаардлагатай үед мэргэжлийн туслалцаа үзүүлэх, халаалтын зуухнуудын техникийн шинэчлэл, үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах шаардлагын үүднээс Нийслэлийн засаг даргын 2005 оны 22 дугаар захирамжаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” болгон өөрчлөн зохион байгуулж, эрхлэх ажлын цар хүрээ өргөжин тэлсэн байна.
Хотын захын хороололд байрлах  хороо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны хэрэглэгчдийг дулаанаар ханган ажиллаж байгаа зарим компаниудын үйл ажиллагаанд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллгааны зөрчил аваар, саатал гарснаар менежментийг гэрээтэй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах УС-15, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах 24, 14 дүгээр халаалтын зуухнуудыг нийслэлийн Засаг даргын 2009 оны 390 дүгээр захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2009 оны 412 дугаар тушаалаар, Сонгинохайрхан дүүргийн 104, Чингэлтэй дүүргийн 61, Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн халаалтын зуухнуудыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 594 дүгээр захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2011 оны 536 дугаар тушаалаар Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын мэдэлд бүрэн шилжүүлсэн.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг хөгжлийн шинэ төвшинд хүргэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу шинэ эх үүсвэр бага оврын цэвэрлэх байгууламж, цэвэр бохир усны шугам сүлжээ бүхий инженерийн дэд бүтцийн ашиглалтыг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор “Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулсан.

Манай газрын үе үеийн удирдах ажилтанууд:
Дарга нар:
М.Батсуурь-1990-1996 он
Д.Поолой-1996-1997 он
Л.Балдан-Очир-1998-1999 он
Х.Бүрэнтогтох-2000-2004 он
Н.Ганболд-2004-2009 он
Б.Ган-Очир-2009-2012 он
З.Занданпүрэв-2012 оноос
Ерөнхий инженер
О.Батаа-1990 он
Б.Ганбаяр-1996 он
Б.Нямдаваа-1996-1997 он
Түвшинтөр -1997 он
Ц.Алтанцэцэг-2000 он
Б.Ган-Очир-2005
Ч.Бат-Эрдэнэ-2009-2012 он
Х.Мягмаржав -2012 оноос
Хүний нөөцийн менежер Ц.Алтанцэцэг, Б.Ган-Очир, П.Эрдэнээ, П.Алтанзаяа, Б.Эрдэнээ.
Архив бичиг хэргийн эрхлэгч Т.Болормаа, Ц.Алтанцэцэг, Б.Гунгаанямба, Б.Ган-Очир, Д.Даваадолгор, П.Үржинбадам, Г.Уранчимэг.

Байгууллага нь 2014 онд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, Байгууллагын дүрмээр хүлээлсэн үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиглалтыг сайжруулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллгааг хангах, ISO-9001 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt