In Мэдээ мэдээлэл

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилгоор “ӨӨРТ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙГАА ЭД ЗҮЙЛЭЭ ХЭРЭГТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” уриан дор “ӨГӨӨМӨР ӨДӨР” өдөрлөгийг 2018 оны 6-р сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа.

 

Өдөрлөгт Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын албан хаагчид гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж идэвхи санаачлагатай оролцлоо. Цугларсан эд зүйлсийг Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд байгууллагын төлөөлөл хүлээлгэн өгөв.

 

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt