In Тендерийн тайлан

ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ТҮҮХИЙ ЭД /НҮҮРС/ БЭЛТГЭН
НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ,
2017/01, 2017/02  ДУГААРТАЙ ТЕНДЕРИЙН ТАЙЛАН

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын даргаар батлагдсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2017-2018 оны худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төсөв төлөвлөгөөний дагуу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдэгдлийг үнэлгээний хорооны гишүүдээс хүлээн авсан. Мөн үнэлгээний хорооны гишүүдийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдлийг авсан. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын даргын А/31 тоот тушаалаар Б.Эрдэнээ, Ж.Билигсайхан, Б.Лхагвадулам, Н.Батцэнгэл, Ш.Банзрагч нарын бүрэлдэхүүнтэй “Үнэлгээний хороо” байгуулагдсан.

2017 оны 06 дугаар 20 нд Халаалтын зуухнуудын түүхий эд /нүүрс/ бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй 2017/01, 2017/02 дугаартай тендерүүд зарлагдсан. Тендерийн урилга хэвлэл мэдээлэл, сайт болон “Зууны мэдээ” сонинд хэвлэгдсэн, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг хүртэл “Стоун кастел” ХХК, “Эм Эн Ий” ХХК, “Ти Ти Си Ай” ХХК, “Хазаар бат” ХХКомпаниуд тендерийн материалуудаа ирүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Тендерийн нээлтээ Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын хурлын танхимд  хийсэн.

Үнэлгээний хорооны тендерийг хянан үзэх хурал 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын хурлын танхимд хуралдаж эхэлсэн. 2017/01, 2017/02 дугаартай тендерт компаниудаас ирүүлсэн тендерийн материалуудыг  хянаж дуусган үнэлгээ хийсэн.

Халаалтын зуухнуудын түүхий эд /нүүрс/ бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй 2017/01, 2017/02 дугаартай тендерүүдэд “Стоун кастел” ХХК, “Ти Ти Си Ай” ХХКомпаниуд нь Тендерийн баталгаа ирүүлээгүй, “Хазаар бат” ХХК нь бичиг баримтын бүрдэл дутуу, харин “Эм Эн Ий” ХХК шалгарч, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын даргад санал хүргүүлсэн.

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Тендерийн материал ирүүлсэн “Стоун кастел” ХХК, “Эм Эн Ий” ХХК, “Ти Ти Си Ай” ХХК, “Хазаар бат” ХХКомпаниудад мэдэгдлийг албан бичгээр хүргүүлэв.

ТАЙЛАН БИЧСЭН: ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ

НАРИЙН БИЧИГ                                Б.ЛХАГВАДУЛАМ

 

 

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt