In Дүрэм журам

Дотоод журмын санал асуулга                                                                                                                                                                                                                                                                                           ТӨСӨЛ

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах
газрын  даргын 201.. оны …….дугаар сарын …..
өдрийн ……………. тушаалын 1 дүгээр хавсралт

“ ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗАР”

ОНӨААТҮГ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

  1. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулиуд, байгууллагын эрхэм зорилго, зорилт, газрын дүрэм, үйлчилгээ, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудын ажил үүргийг оновчтой зохион байгуулах, дотооддоо сахилга дэг журмыг бэхжүүлж, ажилтнуудын ниигмийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэн, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх үндсэн үүрэг ажлыг бүрэн хангуулахад оршино.
  2. Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд ажил олгогч ба ажилтны эрх үүргийг тодорхойлох, хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
  3. Энэхүү журмыг газрын нийт ажилтнууд үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлнэ.
  4. Уг журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг Газрын даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.
  5. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгочийн хооронд үүссэн асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
  6. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, бүтэц зохион байгуулалт

2.1  Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /цаашид ХИХУГ   гэх/ удирдлага нь Газрын дарга байна.

2.2  ХИХУГ-ын даргын эзгүйд Үйлдвэрлэл хариуцсан дэд дарга бөгөөд ерөнхий инженер  удирдана.

2.3  ХИХУГ-ын даргын дэргэд зөвлөл ажиллана. Зөвлөл нь гагцхүү зөвлөх эрхтэй бөгөөд хурлын дэгийн дагуу хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

2.4 ХИХУГ-ын бүтэц

Захиргаа, удирдлагын алба, Санхүү бүртгэлийн алба, Инженерийн бодлогын  алба, Үйлдвэрлэлийн алба, Орон сууц, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын  алба, Шуурхай зохицуулалтын алба гэсэн 6-н алба, нэгжээс бүрдэнэ.

2.5. Захиргаа удирдлагын алба, Санхүү бүртгэлийн алба нь Газрын даргын шууд удирдлагад хамаарна.

2.6   Инженерийн бодлогын алба, Үйлдвэрлэлийн алба, Орон сууц, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба, Шуурхай зохицуулалтын албыг Дэд дарга-Ерөнхий инженер газрын даргын өмнө хариуцан ажиллана.

2.7 ХИХУГ-ын  дарга  эрх мэдлийнхээ хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалт, ёс зүй, шагнал урамшуулал зэргийг зохицуулан тушаал, журам, зааврыг батлан мөрдүүлнэ.

2.8 ХИХУГ-ын дарга нь батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан ажилтан авч ажиллуулах, чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд ажлын байр өөрчлөхгүйгээр шилжүүлэн буюу хавсран ажиллуулах болон цалингийн хэмжээг тогтоон мөрдүүлнэ.

2.9 ХИХУГ-ын хурал зөвлөгөөнийг  Даргын зөвлөлийн хурал, Үйлдвэрлэлийн шуурхай , Захиргааны шуурхай болон бусад гэж ангилна.

2.10  Даргын зөвлөлийн хурлыг Газрын дарга зарлан хуралдуулна.  Захиргааны шуурхай хурлыг 7 хоногт нэг удаа,  Үйлдвэрлэлийн шуурхай хурлыг 14 хоногт  Захиргаа удирдлагын албаны дарга зохион байгуулна.

2.11 Хурал зөвөлгөөнөөр анхаарч ажиллах цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд алба, нэгжийн оролцоо, уялдаа холбоог хангах, арга замыг тодорхойлох, нийслэлийн төр, захиргааны байгууллага, түүний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах, богино хугацаанд шуурхай мэдээ, мэдээлэл солилцох, хариулагыг өндөржүүлэхэд чиглэгдэнэ.

Гурав, Төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналтын тогтолцоо

3.1 Үйлдвэр, үйлчилгээний бизнес төлөвлөгөө, тайлан, хяналт

3.1.1   Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр болон таван жилээр төлөвлөн явуулна

3.1.2 Төлөвлөгөөнд байгууллагын үндсэн зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт ажилтны саналыг тусган Даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, газрын дарга батлана.

3.1.3  Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг улирал, хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

3.2  Зохион байгуулалтын алба,  нэгжүүдийн төлөвлөгөө, тайлан хяналт:

3.2.1  Зохион байгуулалтын алба, нэгжүүд нь үйл ажиллагаагаа сар, жилээр төлөвлөж явуулна.

3.2.2   Зохион байгуулалтын алба,  нэгжүүдийн жилийн ажлын төлөвлөгөөг нийт ажилтны саналыг авч нэгтгэн боловсруулж Газрын дарга батлана.

3.2.3  Зохион байгуулалтын алба,  нэгжүүдийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг улирлаар / тайлан гаргана/ дүгнэж биелэлтийг хангуулж ажиллана.

3.3  Ажилтны төлөвлөгөө, тайлан, хяналт:

3.3.1  Ажилтан нь ажлаа жилээр төлөвлөж / 7 хоног, сарын графиктай/  ажиллана. Ажилтны төлөвлөгөөг зохион байгуулалтын албаны дарга батлана.

3.3.2  Ажилтан нь гүйцэтгэсэн ажил, үр дүнгээ сардаа тайлагнан, зохион байгуулалтын албаны дарга нар холбогдох журмын дагуу сар бүр дүгнэж, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.

Дөрөв. Тэмдэг хэвлэмэл хуудас, хэрэглэх, хадаглах, хамгаалах, баримт бичиг хувилах, олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

4.1  Байгууллагын тэмдгийг  Удирдах газрын дарга эзнмших бөгөөд түүнийг хадаглах, хамгаалах үүргийг даргын туслах гүйцэтгэнэ. Даргын туслах тэмдгийг тусгай зориулалт бүхий саванд хадгалж, Газрын дарга болон Дэд  дарга – ерөнхий инженерийн гарын үсэг бүхий бичиг баримт, Захиргаа удирдлагын албаны даргын гарын үсэг бүхий хүний нөөцийн талаар тодорхойлсон албан бичигт тэмдгийг дарж, бүртгэлд авна. Зохион байгуулалтын алба, нэгж албан хэргийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.

4.2  Байгууллага түүний зохион байгуулалтын нэгжүүд нь хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадаглах, хамгаалах, бичиг баримт боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан байгууллагын “Албан хэрэг хөтлөлтийн, Архивын ажлын зааврууд”-ыг удирдлага болгон ажиллана.

Тав. Иргэнийг ажилд авах,ажилтныг ажлаас чөлөөлөх

5.1 Ажилд авах

5.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйл болон энэхүү дотоод журмыг үндэслэн иргэдийг ажилд авна. Нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газар хянуулж, шийдвэрийг гаргана.

5.1.2 Ажилд орохыг хүссэн иргэний өргөдлийг хүний нөөцийн  ажилтан хүлээн авч, бүртгэн Газрын даргад танилцуулна. Шаарлагатай тохиолдолд зарлагдсан ажлын байранд хоёр болон түүнээс дээш иргэн бүртгүүлбэл сонгон шалгаруулах журмыг баримтлан, Газрын даргад танилцуулж зөвшөөрөгдсөн тохиолдолд энэ журмын 5.1.3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн, танилцуулга бэлдэж Газрын удирдлагын хүрээнд танилцуулж, гаргасан шийдвэр, гэрээг үндэслэн Газрын даргын ажилд авсан тухай тушаал гаргана.

5.1.3 Ажилд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

А. Ажилд орохыг хүссэн өргөдөл

Б. Байгууллагын албан хаагчийн анкет бөглөх

В. Өөрийн болон эцгийн намтар

Г. Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломын хуулбар

Д. Иргэний үнэмлэхийн хуулбар

Е. Эрүүл мэндийн даатгалын баталгаажсан дэвтэр

Ё. Нийгмийн даатгалын баталгаажсан дэвтэр /ажиллаж байгаагүй хүнд хамаарахгүй/

Ж. Эрүүл мэндийн үзлэгийн магадлагаа

З. Цээж зураг 4*6 хэмжээтэй зураг 4 хувь.

5.1.4 Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг 2 хувь бичгээр байгуулан баталгаажуулж, 1 хувийг байгууллагад хадгалж, нөгөө хувийг нөгөө ажилтанд өгнө.

5.1.5 Шинээр ажилд орсон ажилтанд хөдөлмөрийн Дотоод журам, Хамтын гэрээг танилцуулан, ажлын үнэмлэх олгоно. Газрын ажилтнууд чадварлаг мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлан ажилд анх орсон иргэнийг 6 сар хүртэлх хугацаагаар туршилтаар авч ажиллуулна.

5.1.6 Захиргаа, удирдлагын албаны дарга /хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн/ шинээр ажилд орсон ажилтанд эрхэлсэн ажилтай нь холбогдох хууль, тогтоомж, гүйцэтгэх үүрэг, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг тусгайлан танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа болон сургалт өгнө.

5.1.7 Туршилтын буюу сургалтын хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлж, цаашид тус газарт үр бүтээлтэй ажиллах чадвараа нотолж чадсан эсэхээс хамааруулан Газрын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг сунгах буюу дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн ажилтны ажилласан тухай илтгэх хуудастай Газрын дарга танилцана.

5.2 Хөдөлмөрийн гэрээ байгуулах,  цуцлах, дуусгавар болгох

5.2.1   Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно

5.2.2   Улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтны туршилтын болон сургалтын хугацаа 6 сар байна.

5.2.3 Хөдөлмөрийн гэрээ нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээнд тохирсон гол нөхцөл өөрчлөгдөж байгаа тохиолдолд гэрээг дуусгавар болгож шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна.

5.2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар ажилтны санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцална. Ажилтан гэрээ цуцлах болсон үндэслэл, шалтгаанаа тодорхой бичсэн өргөдөл, хүсэлтийг бичгээр өгсөн байна.

5.2.5 Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу энэхүү Дотоод журмыг үндэслэн Газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөх буюу хална. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд нэг сарын өмнө бичгээр мэдэгдсэн байна. Ажлаас чөлөөлсөн буюу халсан тухай хууль зүйн үндэслэлийг тушаалд тодорхой бичнэ.

5.2.6 Ажилдаа идэвх санаачилгагүй хандаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу хангалтгүй гүйцэтгэж, эзэмшиж буй эд хөрөнгөө алдах, эвдэх, үрэгдүүлэх, байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албан мэдээллийг албан бус зорилгоор ашиглах зэрэг зөрчлийг удаа дараа гаргах, ажлын байранд болон ажлын цагаар архидан согтуурах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, ажлын шаардлага хангахгүй, тухайн албан тушаалд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа ажилтныг аттестатчиллын шалгалт дүгнэлт  үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална.  Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүүдийг нарийвчлан тусган өгнө.

5.2.7 Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тушаалаар заагдсан хугацаанд ажлаа хүлээлгэн өгч холбогдох албан тушаалтантай тойрох хуудсаар тооцоо хийх ба ажил олгогчийн зүгээс амралт, эд аж ахуй хөдөлмөрийн тооцоог хийх бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгнө.

Зургаа. Ажил хавсран гүйцэтгэх, түр орлох, өөр ажилд шилжүүлэх

6.1 ХИХУГ-ын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөлт, ажлын шаардлагаар буюу сул зогсолтын үед ажилтныг өөртэй нь тохиролцсны үндсэн дээр өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.

6.2 Ажлын шаардлагаар ээлжийн амралт, чөлөөтэй, жирэмсний амралтай байгаа ажилтны оронд өөр хүн авч ажиллуулж болно.

6.3 Сул байгаа орон тоон /ажил, албан тушаал/ дээр өөр ажилтныг харилцан тохиролцсны үндсэн дээр түр хавсран гүйцэтгүүлэх, мөн эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ.

6.4 Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу өөрийн байгууллагад өөр хэд хэдэн ажил хавсран гүйцэтгүүлэх, алба, нэгжид  шилжүүлэн ажиллуулж болно.

Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, хөнгөлөлт

7.1 Цалин хөлс

7.1.1 Газрын даргын тушаалаар ажилтнуудын албан тушаалын сард авах үндсэн цалинг хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшин, байгууллагын санхүүгийн чадамжтай уялдуулан тогтоож, цалин хөлсийг ажлын цагийн бүртгэлийг үндэслэн сард 2 удаа 10, 25-ны өдрүүдэд олгоно. Энэ өдрүүдэд нийтээр амрах болон 7 хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр олгоно.

7.1.2 Илүү цагаар ажилласан ажилтны илүү цагийн хөлсийг цалин дээр нь хууль тогтоомжид заасны дагуу бодож олгоно.

7.1.3 Өөрийн байгууллагад өөр хэд хэдэн ажил хавсран гүйцэтгэж байгаа болон эзгүй байгаа орон тоог орлож байгаа ажилтанд албан тушаалын үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно /орон тоо нь батлагдсан ажил хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд орон тоогоор батлагдсан үндсэн цалингаас, орон тоо батлагдаагүй ажил хавсран гүйцэтгэж байгаа  тохиолдолд албан тушаалын цалингаас тооцож нэмэгдэл хөлс олгоно/.

7.1.4 Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламж, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх болон техник, тоног төхөөрөмж зэрэг инженерийн  байгууламжийн доголдлыг арилгах, орлого төвлөрүүлэх, үйлчилгээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах явцад ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй нэмэлт ажил хийж, ажлын ачаалал нь нэмэгдсэн ажилтанд холбогдох албаны гаргасан судалгаа, дүгнэлтийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийг үндэслэн үндсэн цалингийн 5-30 хүртэл хувиар бодож нэмэгдэл хөлс олгож болно.

7.1.5 Тус газар удаан  жил ажилласан ажилтанд удаан жилийн нэмэгдэл олгоно.

Үүнд: 5 жилээ бүтэн ажиллаж дуусаж 6 дахь жил эхлэх -10 жилд 10%

11 дэх жил эхлэх -15 жил 15%

16 дахь жил эхлэх -20 жил 20%

21 дэхь жил эхлэх -25 жил  25%

26-аас дээш жил 30% байна. Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг 12 сараар тоолно.

Дээд байгууллагын шийдвэрээр болон зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжин ирж ажиллаж байгаа ажилтны өмнө ажилласан жил үүнд хамаарна.

Энэхүү журмын 7.3.9-д заасан тэтгэмжийг авсан ажилтанд энэ заалт хамаарахгүй. Нэмэгдлиийг ажилтан өргөдөл өгсөн өдрөөс тооцож олгоно.

7.1.6 ХИХУГ-ын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээс хамааран хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ажилтанд жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин хөлсийг 1 хүртэлх сараар тооцон олгоно.

7.1.7 Цалин хөлс, сарын үр дүнгийн урамшуулал, нөхөн олговортой холбоотой бусад асуудлыг батлагдсан Хамтын гэрээ, журам, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж, Газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

7.2  Урамшуулал, нэмэгдэл

7.2.1 Нийтийн аж ахуй, Эрчим хүчний тэргүүний ажилтанд 10.000/ арван мянга/,  Гавьяат ажилтан цол хүртсэн ажилтанд 50000 /тавин мянган/ төгрөгийн урамшууллыг сар бүр байгуулгаас олгоно.

7.2.2 Ажилтанд албан тушаал харгалзахгүйгээр мэргэжлийн зэрэг дэвийн нэмэгдлийг олгоно. Зөвлөх зэрэгтэй бол цалингийн 20 хувь, Мэргэшсэн зэрэгтэй бол 15 хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно.

7.2.3 Бичиг хэрэг, архивын ажилтанд “ Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ын дагуу мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.

7.2.4 Тухайн жил, улирал, сард идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан ажилтнуудыг Газрын Хүндэт өргөмжлөл 100000 /нэг зуун мянган/ төгрөг, Өргөмжлөл 60000 /жаран мянган/ төгрөгөөр шагнаж урамшуулна.

7.2.5 ХИХУГ-ын таваас дээш жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн тодорхой амжилт гарагсан ажилтнуудыг одон медаль болон бусад шагналаар шагнуулахаар холбогдох дээд байгууллагад уламжилна. ХИХУГ-ын дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан харилцагч байгууллагуудын ажилтнуудыг урамшуулж болно.

7.2.6 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын эдлээгүй хоногт ногдох мөнгөн урамшууллыг газрын даргын тушаалаар  олгоно.

7.2.7 Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилтан төрийн дээд одон медаль авах тохиолдолд 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн урамшуулал олгоно.

7.3 Тэтгэмж, буцалтгүй тусламж

7.3.1 Ажилтан анх удаагаа шинэ байранд орох хувийн хашааны газар авах, гэр байшин барих тохиолдолд 500000 / таван зуун мянган/ төгрөгийн тэтгэмж олгоно.

7.3.2 Тус байгууллагын бүртгэлтэй өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудад Ахмадын өдөр, Цагаан сараар 50000 /тавин мянган/ төгрөгийн тэтгэмжийг олгоно.

7.3.3 Ажилтан өөрөө хүүхэд төрүүлбэл 100000 /Нэг зуун мянган/ төгрөг, ихэр хүүхэд, төрүүлбэл 200000 /хоёр зуун мянган/ төгрөг, ихэр хүүхэдтэй болсон эцэгт 100000 /нэг зуун мянган/ төгрөг, ажилтан 0-3 насны хүүхэд үрчлэн авсан бол 100000 /нэг зуун мянган/ төгрөгийн тэтгэмж олгоно.

7.3.4 Ажилтан болон гэр бүлийн гишүүн нь ажлын 20 хоногоос дээш хугацаагаар өвчлөх, цаашид эмчилгээ хийлгэх, шаардлагатай бол 100000 /зуун мянган/ хүртэл тэтгэмж олгоно.

7.3.5 Ажилтны төрсөн эцэг эх, хадам эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд нас барахад  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ

7.3.6  Ажилтан нас барсан тохиолдолд ар гэрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  буцалтгүй тусламжийг олгоно. Ажилтан үйпдвэрийн ослоор нас барвал оршуулгын зардлыг олгоно.

7.3.7  Ажилтан цэргийн албанд татагдах, мөн эрүүл мэндийн байдлаар ажилдаа тэнцэхгүй болж цаашид эмч нарын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан бол нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.

7.3.8  Өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаа тухайн ажилтны  3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг  олгоно.

7.3.9 Орон тоо цомхотголын улмаас болон гэнэт ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд байгууллагад ажилласан жилийг харгалзан дараах тэтгэмж олгон. Үүнд:

2 жил ажилласан ажилтанд 1 сар

3-5 жил ажилласан ажилтанд 2 сар

6-10 жил ажилласан ажилтанд 3 сар

11-ээс дээш жил ажилласан ажилтанд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно.

7.3.10 Өрхийн нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, 0-16 насны хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг, эх мөн гэр бүлд нь хөгжлийн бэрхшээлтэй буюу хэвтрийн хүн асрамжилж байгаа ажилтанд 150000 /зуун тавин мянган/ төгрөгийг буцалтгүй тусламжийг жилд нэг удаа олгоно.

7.4 Хөнгөлөлт

7.4.1 Гараа буюу ээлжийн ажилтай ажилтан тус бүрт хоолны 4000 төгрөг, унааны хөнгөлөлт 1000 төгрөг олгоно.

7.4.2  Өдрийн хэвийн 8-н цагийн ажилтай ажилтан нарт хоолны мөнгө 2000 төгрөг, унааны 1000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.

7.4.3 Тус байгууллагад 3-аас дээш жил ажилласан ажилтан байгууллагын удирдлагатай тохиролцож мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх курс, сургалтанд  хамрагдсан тохиолдолд зардлын 100 хувь  хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

7.4.4  Ажилтнуудын ар гэр, амьдралын байдлыг харгалзан тодорхойлолт гарган харилцагч банктай хамтран цалингийн зээл олгох асуудлаар дэмжлэг өгнө.

Найм. Ажил, амралтын цаг

8.1  Ажлын цаг

8.1.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу ХИХУГ-ын ердийн ажлын өдрийн үргэлжлэл цаг 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна.

8.1.2  ХИХУГ нь улирлын болон үйл ажиллагааны ачааллаас хамааран оргил ачааллын хугацааг тодорхойлж болно.

8.1.3 ХИХУГ ажил эхлэх, дуусах болон амрах хооллоход зориулсан цаг мөрдөнө. Ажил эхлэх дуусах хугацааг дээд газрын шийдвэрт нийцүүлэн буюу шаардлагатай тохиолдолд зарим ажил, албан тушаалын онцлогоос хамааруулан өдрийн ажлын 8 цагийг эхлэх, дуусах цагийг газрын даргын тушаалаар  өөрчлөн зохицуулалт хийж болно.

8.1.4 Ажилтныг 2 ээлжинд дараалан ажиллуулах, ээлжийн ажил болон өрдийн 8 цагийн ажил хавсран гүйцэтгүүлэхийг хориглоно.

8.1.5 Ажилтан ажилдаа ирэх, ажлын цагийн дундуур гадуур ажиллах, ажлын өдөр дуусахад тогтоосон журмын дагуу бүртгүүлж ажлын цагийг нарийн баримтлан цагийн нягтралыг дээшлүүлж бүтээмжтэй ажиллана.

8.2 Амралт

8.2.1 Ажилтуудын ажилласан жилийг бодиттой үнэн зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг үндэслэн ажилтанд жил бүр ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл хоногийг тооцож амралтын олговрыг олгоно.

8.2.2 Ажилтнуудын санал, албаны даргын зөвшөөрлийг үндэслэн ээлжийн амралтын хуваарь гарган жил бүр Газрын даргын тушаалаар батлуулж мөрдөнө.

8.2.3 Шинээр ажилд орсон ажилтан 10-аас доошгүй сар ажилласаны дараа ээлжийн амралт эдлэх эрхтэй болно. Хүндэтгэн үзэх шалтгаан болон хэсэгчлэн амралтаа эдлэхээс бусад тохиолдолд хоёр амралтын хугацаа 6 сар байна.

8.2.4 Зайлшгүй шаарлагаар амралт эдлэх тохиолдол болон улирлын хугацаатай ажилласан хугацаанд ногдох амралтыг олгоно.

8.2.5 Ажилтан амралт эхлэх өдрөөс тав хүртэлх өдрийн өмнө “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-ийг Захиргаа, удирдлагын албанаас авна.

8.2.6 Ээлжийн амралтын олговрыг Монгол улсын хууль тогтоомжинд зааснаар тооцож олгоно.

8.3  Чөлөө олгох

8.3.1 Дараах тохиолдолд ажлаас түр чөлөө авч буй ажилтанд цалинтай чөлөө олгоно.

Ажилтан гэрлэвэл 3 өдрийн

Гэр нүүлгэх 1 өдрийн

Оршуулгын ажлаар чөлөө авах 3 өдрийн, орон нутаг явах бол 5 өдрийн

Эхнэр нь төрөх үед нөхөрт нь 5 өдрийн.

8.3.2 Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрүүд ажлын өдөртэй давхацвал цалинтай амарна. Бямба, ням гаригт нийтээр амарна.

8.3.3 Халаалтын зуух, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гэмтэл, саатал гарах, шугам сүлжээ гэмтэх,  зэрэг инженерийн байгууламжийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдсан, шуурхай ажиллагааанд ажилласан нөхцөлд ажилтныг илүү цагаар ажиллуулж нөхөн амруулах буюу ажилласан цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно.

8.3.4 ХИХУГ нь ажилтны хүсэлт, гачигдлыг үндэслэн тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгоно.

8.3.5 Ажилтнуудад 9 цаг хүртэл буюу нэг өдрийн чөлөө тус газрын Захиргаа, удирдлагын албаны  дарга буюу салбарын дарга нар чөлөөний хуудсаар олгоно. Ажлын хоёр болон түүнээс дээш тав хүртэлх өдрийн чөлөөг тус газрын даргын чөлөөний хуудсаар,  ажилтнуудын ажлын тав хүртэлх өдрийн чөлөөг газрын даргын тушаалаар тус тус олгоно.

8.3.6 ХИХУГ-ын алба, нэгжийн  дарга нарын чөлөөг газрын даргын чөлөөний хуудсаар олгоно.

8.3.7 Удирдах албан тушаалтан нь 7 хоногоос дээш буюу удаан хугацаагаар чөлөөтэй, өвчтэй гэх мэт шалтгаантай хугацаанд эрх бүхий албан тушаалтанд ажил орлон гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

8.3.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн гурав  хүртэлх насны хүүхэдтэй эх (ганц бие эцэг) ажилтанд хүүхэд асраах чөлөө олгоно.

Ес. Ажилтны эрх үүрэг

9.1 Эрх

9.1.1 Ажлын байрны тодрохойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцлөөр хангуулах.

9.1.2 Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд төсөл, санал боловсруулж, Газрын  удирдлагад тавьж шийдвэрлүүлэх.

9.1.3 Ажлынхаа үр дүнгийн талаар удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар саналаа хэлэх.

9.1.4 Өөрийн хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, материалтай танилцах шаардлагатай гэж үввэл нэмэлт тайлбар оруулах.

9.1.5 Хувийн амьдрал, асуудлын талаар танилцуулж, дэмжлэг туслалцаа авах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх.

9.1.6 Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангуулж, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдэлнэ.

9.2 Үүрэг

9.2.1 ХИХУГ-ын ажилтан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх.

9.2.2 Удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтийг цаг тухайд нь тайлагнана.

9.2.3 Ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг чанд мөрдөж, зохион байгуулалтай, хариуцлагатай ажиллах.

9.2.4 Ажлын байрыг эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, хэмнэлттэй үр бүтээлтэй зарцуулан, сахилга дэг журмыг чанд сахиж ажиллана.

9.2.5 Ажилтан нь өөрийн мэдлэг, мэргэжил, ажлын дадлага ур чадвараа байнга бие даан дээшлүүлэх.

9.2.6 Газраас зохион байгуулж буй ажилд бүтээлч, идэвхтэй оролцоно.

9.2.7 ХИХУГ-ын үйлчилгээ, үжл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллана.

9.2.8 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  дүрэм зааврыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн осо,л аюулаас байнга сэргийлж, ажлын байрны эд хөрөнгө, цоож түлхүүр, лацыг бүрэн бүтэн байлгана.

9.2.9 Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын цагтаа амжиж ирээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ. Тасралтгүй ажиллагаатай ажил эрхэлдэг ажилтан дараагийн ээлжийн ажилтанг ирэхээс өмнө ажлын байрыг орхин явахыг хориглоно.

9.2.10 Байгууллагын зардлаар гадаад дотоодын сургалтанд хамрагдсан бол суралцсанаас хойш жилийн дотор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдвөл зардлын 50 хувийг байгууллагад төлнө.

9.2.11 Ажилтан бүр Монгол улсын байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль, холбогдох журамтай танилцсан байх бөгөөд нууцыг хадгалах үүрэгтэй.

Арав. Ажил олгочийн эрх, үүрэг

10.1 Эрх

10.1.1 Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.

10.1.2 Ажил олгогч нь ажилтнуудад буцалтгүй тэтгэмж, шагнал урамшуулал, чөлөө олгох, амралтын хуваарь батлах, ацлын хэсэг байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг бүрэн эрхийн салбар хариуцсан даргад итгэмжлэлээр болон холбогдох тушаал, журмаар шилжүүлж болно.

10.1.3 Ажил олгогч нь гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтйг хангуулах, гэрээ цуцлах зэрэг эрхийг Газрын даргад итгэмжлэлээр олгож болно.

10.1.4 Ажил олгогч нь ажилтныг байгууллага дотроо ажил албан тушаалыг нь шилжүүлэн болон хавсран ажиллуулах эрхтэй.

10.2 Үүрэг

10.2.1 Ажилтныг мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрыг стандартад нийцүүлж баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, нэг загварын ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, ажлын багаж хэрэгслээр хангах, шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах.

10.2.2 Ажил үйлчилгээ үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг дээшлүүлэхийн тулд хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэх.

10.2.3 Хөдөлмөрийн хөлсний санг зөв зарцуулах, хөдөлмөрийн хөлсийг хугацаанд тавьж олгох.

10.2.4 Ажилтныхаа мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зоирлгоор гадаад, дотоодын сургалтанд хамруулан, дадлага хийлгэх, давтан сургах бусад арга хэмжээнд оролцуулах, туршлага судлуулах арга хэмжээ авч ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүэхэд анхаарах.

10.2.5 Ажилтнуудын дунд нийтээр тэмдэглэх баяр ёслолыг хамтран тэмдэглэх, амралт чөлөөлт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч аялалаар явуулах, биеийн тамираар хичээлүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах ажлыг Газрын хэмжээнд зохион байгуулна.

10.2.6 Ажилтнууд болон тэдний хүүхдүүдэд баяр ёслол, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бэлэг дурсгалын зүйл гардуулна.

10.2.7 Ажил олгоч нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийж баталгаажуулж байна.

10.2.8 Хөдөлмөрийн нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна. Ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ХДХВ/ДОХ –той хүмүүсийг ялгаварлан гадуурахгүй урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг явуулах , ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодисоор бүрэн хангаж, шаардагдах зардлыг хариуцна. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

10.2.9 Ажил олгогч нь ажилтнуудад ашиглаж буй эд хөрөнгийг нь бүртгэн карт хөтлөн дансалж, баталгаажуулна.

10.2.10 Хүний нөөцийн мэргэжилтэн, Дотоод  ажил хариуцсан мэргэжилтэн нь ажилтнуудын хувийн хэргийг бүрдүүлэн цахим бүртгэлд бүртгэж, хадгалах бөгөөд ажилтны хувийн хэрэг нь нууцын зэрэглэлд хамаарна.

 

Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

11.1 Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

11.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь заалтаар сахилгын шийтгэл ногдуулсан ажилтанд урамшуулал олгохдоо зохих хувиар хасаж, тооцож болно.

11.3 Ажил олгогч нь ажил тасалсан ажилтныг ажиллаагүй цаг, өдөрт ногдох хөлсийг түүний үндсэн цалингаас хасаж тооцно.

11.4 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас тус газарт эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

View Fullscreen
View Fullscreen
View Fullscreen
View Fullscreen
Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt