In Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан Намрын бүх нийтийн их цэвэрлэгээ 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Цэвэрлэгээнд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын ажилтан ажиллагсад 09.00-12.00 цагийн хооронд Жаргалант үйлчилгээний төвөөс нарны хорооллын гүүр хүртэл дунд голын замын дагуу болон харьяа халаалтын 14-н зуухны гадна болон дотор талын их цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.

Цэвэрлэгээнд байгууллагын 37 ажилтан албан хаагчид хамрагдсан бөгөөд нийт өргөн нь 100 м, урт нь 200 м талбайг цэвэрлэж 5 тонн хогийг ачууллаа.

Цэвэрлэгээний дүн мэдээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12.10 минутад “Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төв”-ийн 310005 дугаарт Диспетчер Дэлгэрмаад өгч ажилласан.

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt