In Мэдээ мэдээлэл

Диспетчерүүдийн мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 10, 4 дүгээр саруудад сургалт зохион байгуулан ажиллаж байна. 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ахлах диспетчер Б.Эрдэнэжаргал, диспетчер Ц.Алтантуяа, Б.Бат-Эрдэнэ, Т.Бямбасүрэн нарт  холбогдох мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын газрын ахлах диспетчер-инженер н.Нэмэхбаяр “Диспетчерүүд хоорондын харилцааны заавар, НШУТ-ийн үйл ажиллгаа”сэдвээр, тус байгууллагын Ерөнхий инженер Х.Мягмаржав “Диспетчерийн үйл ажиллагааны мөрдөх эрх зүй, дүрэм журам”, Дулааны инженер Ч.Бат-Эрдэнэ “Нам даралтын усан халаалтын зуухны галлагааны горим, аваарь, 1, 2 дугаар зэрэглэлийн гэмтэл саатлын үед авах арга хэмжээ”, Орон сууцны ашиглалтын албан дарга О.Бямбацогт “Халаалтын зуухны 1, 2 дугаар зэрэглэлийн саатлын үед орон сууц, шугам сүлжээнд авах арга хэмжээг шийдвэрлэх нь”, Цахилгааны инженер Г.Одончойжав “Цахилгаан эрчим хүч доголдлын үеийн шуурхай зохицуулалтын үйл ажиллагаа”, ХАБЭА-н инженер Ж.Мөнхжаргал “ХАБЭА-н заавар, зааварчилга өгөх, хяналт тавьж ажиллах ”сэдвээр найман цагийн сургалт зохион байгуулж гарын авлага, мэдээлэл өгч ажиллаа.

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt