In Мэдээ мэдээлэл, шинэ мэдээ

“ Хотын үндсэн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг үйл ажиллагаа, менежментийг сайжруулах, байгууллагын болон эрх зүйн шинэчлэлийг дэмжих” төслийн хүрээнд “Бизнес төлөвлөлт хийх арга зүй” – сэдэвт сургалт болж ХИХУГ, УБХЗАА, ТУА, ОСНААУГ байгууллагууд хамтран оролцож тус байгууллагын удирдах албан тушаалтанууд болон ажилтануудад сургалтанд хамрагдлаа.

Тус сургалтыг Техникийн ухааны доктор, монгол улсын зөвлөх дулааны  инженер  Ц. Уранцэцэг удирдан явуулсан бөгөөд цар тахлын улмаас хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор онлайн орчинд зохион байгуулагдав.

Бизнес төлөвлөлт хийх арга зүйн сэдэвт сургалтаар ухаалаг хот гэж юу, хэрхэн бий болгох болон бизнес төлөвлөлт хэрхэн хийх , түүний ач холбогдол мөн стратеги төлөвлөлт арга зүйн талаар  ойлголтуудыг өгсөн. Байгууллага тус бүр өөрсдийн бизнес төлөвлөгөөг хийж хэвшсэнээр зорилго, зорилт, стратеги болон маркетингаа тодорхойлж чадсанаар байгууллагын  үйл ажиллагааг сайжруулж ирээдүйн чиг хандлагыг зөв чиглүүлэх ач холбогдолтой.

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt