Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газар нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан “ХИХУГ-ын санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. 

Иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг бичгээр, утсаар, имэйлээр болон биечлэн гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. 

Өргөдөл, гомдолд тавих шаардлага:

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим   шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээж авах мэргэжилтэн доорх утас, имэйлээр /ажлын цагаар/ хүлээн авна. Иргэн та “Ковид- 19” цар тахлын үед аль холбох биечлэн ирэхгүй байхыг анхааруулж байна.

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt