In Мэдээ мэдээлэл, шинэ мэдээ

ОРОН НУТГИЙН НИЙТИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтыг 2021 оны 04-р сарын 01-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Цахим уулзалтад нийслэлийн Орон сууц Нийтийн аж ахуйн 79 байгууллагын удирдлагууд оролцсон.
Тус цахим уулзалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нээж үг хэллээ.
Цахим уулзалтаар дараах илтгэлүүдийг танилцууллаа. Үүнд:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь – “Салбарын зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэл,өнөөгийн байдал”, “НААҮ-ний байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны нэгдсэн дүн, цаашид анхаарах асуудал”
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа – “Аймаг, нийслэлийн НААҮ-ний байгууллагуудын 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний танилцуулга”
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тариф, судалгааны газрын дарга Ж.Гэрэлчулуун – “Нийтийн аж ахуйн байгууллагуудын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, харьцуулсан судалгаа”

Илтгэлийн дараа аймаг, орон нутагт шинээр томилогдсон Нийтийн аж ахуйн байгууллагуудын дарга нарыг танилцуулж, үүний дараагаар ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг аймаг тус бүрээр нь авч ярилцлаа.

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt