Монголын ашигт малтмал баяжуулагчдийн холбооноос  zoom  программын тусламжтай зохион байгуулсан цахим хуралд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын зарим алба хаагч  оролцлоо.

Илтгэл тавьж, асуулт, хариултын хэлбэрээр явагдсан уг хурлыг  Монголын ашигт малтмал баяжуулагчдийн холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг нээлээ.

 Дэлхийн нүүрс баяжуулах үйлдвэр, Монгол Улсын нүүрс баяжуулах үйлдвэрийн хөгжил өнөөгийн байдал, нүүрсний петрографийг нүүрсний баяжуулалтад хэрэглэх нь, “Ухаа худаг” уурхайн нүүрсний холимгийн оновчлол, оновчлолын хяналт, хуурай баяжуулалтын аргаар нүүрсний чанарыг сайжруулах судалгааны төслийн танилцуулга, нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн хөгжлийн чиг хандлага,Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн нарийн нүүрсний циклийг шинэчлэх төслийн үр дүн , Нарийн сухайтын уурхайн нүүрсний фторын судалгаа, Ухаа Худаг уурхайн нүүрс баяжуулалтад баяжигдах чанарын тооцооллыг LIMN программ ашиглан гүйцэтгэх нь, үйлдвэрийн хаягдал нүүрсний уурын хийжүүлэлтийн идэвхи, нүүрс баяжуулах тоног төхөөрөмжийн харьцуулалт, цахилгаан тоног төхөөрөмжийн коммутацийн аппараттын загварчлал, булт шигшүүрийн ашиглалт түүний шинэчлэлт сайжруулалтын үр дүн, төмөр зам, авто замд нүүрс ачих тоног төхөөрөмжүүдийн судалгаа зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийгдлээ.

Баяжуулсан нүүрсний хэрэглээг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхэд чухам алхам боллоо гэж хурал оролцогчид  үзэж байв.

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt